Цусны салбар банкинд 18 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 16:16:03

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар банк 18 нэр төрлийн 245 сая төгрөгийн өртөг бүхий шинэ тоног төхөөрөмжтэй болжээ. Энэхүү тоног төхөөрөмж нь Азийн хөгжлийн банкны  “Хөгжил-5” төслийн шугамаар Монгол Улсын ЭМЯамны захиалгаар нийлүүлэгдсэн байна.

Цусны банкны хөлдөөгч, центрбуг, цусны уут гагнагч, сэгсрэгч, зөөврийн хөргөгч зэрэг 245 сая төгрөгийн өртөг бүхий 18 нэр төрлийн 30 ширхэг тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

“Цусны салбар банкны тоног төхөөрөмж сайжирсанаар хүнийг амь тэнцсэн үед амь насыг нь аврах бүх төрлийн цусны элемэнтүүд аюулгүй нөхцөлд хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдэх боломжтой болох юм. Цусны бүх төрлийн нарийн элементүүдийг өөрийн эмнэлэгтээ хийдэг, цаашлаад заавал 3-р шатлалын эмнэлэг рүү явах шаардлагагүй болно” гэж АНЭ-ийн дарга Д.Мөнхзул хэллээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ