Аймгийн 60 мянган га-д үлийн цагаан оготно устгаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-05-21 15:28:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Шинэ-Идэр, Баянзүрх сумын 60 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Дээрх сумдын 393,9 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготно тархжээ. Устгалыг тус сумдын 497 малчин иргэдтэй гэрээ хийж, 120 төрийн албан хаагчдыг дайчилгаагаар ажиллуулж, шувууны үүр, суудал хийх, утах, конус тавих, ус цутгах зэрэг энгийн механик аргаар тэмцэж байна.  Энэ онд дээрх сумдын 60 мянган га-д үлийн цагаан оготно устгалын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт 96 сая төгрөгөөр хийж байна. Тус аймгийн Жаргалант сумын 5000 га, Бүрэнтогтох сумын 80 мянган га, Баянзүрх сумын 2000 га талбай болон Цэцэрлэг сумын нийт нутгийн 50 гаруй хувь, Цагаан-Уул сумын нийт нутгийн 45 орчим хувьд нь үлийн цагаан оготно тархжээ.

Холбоотой мэдээ