Хөлбөмбөгийн дээд болон I лигийн тэмцээн талбайдаа үзэгчгүй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-20 14:43:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооноос дээд лиг, нэгдүгээр лиг, футзалын дээд лигийн тэмцээнийг зургадугаар сарын 1-нээс эхлүүлэх хүсэлтийг Улсын онцгой комисс/УОК/-т гаргажээ.


УОК-оос энэ хүсэлтийг хэлэлцээд зөвшөөрсөн байна. Харин тэмцээнүүдийг МХБХ-ны тус тусын талбайдаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болжээ. 



Холбоотой мэдээ