Үхэр, могой жилтнээ эерэг сайн хэмээжээ

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-05-18 06:16:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 26. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой одтой, нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.

 

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал:  Уул

 

Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

 

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ