ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-15 12:13:41

ВАШИНГТОН. /TASS/. ОХУ дахь коронавирусний халдварын нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидлыг ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов “The New York Times” сонины ерөнхий редакторт илгээжээ.


Гадаад хэргийн яам ОХУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдлын тухай мэдээллийг няцаахыг шаардсан захидлыг “Financial Times, “The New York Times” сонины газар руу илгээнэ хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өмнө нь мэдэгджээ. ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Одре Азулед хандан мөн ийм захидал илгээнэ гэдгээ тэрбээр мэдэгдсэн байна. 


ОХУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан өвчтөнүүдийн тоо албан ёсоор мэдээлж байгаагаас нь 70 хувиар илүү байж болзошгүй тухай мэдээлсэн материалыг Их Британийн “Financial Times” сонин өмнө нь нийтэлжээ. Нас баралтын тохиолдолтой холбоотой иймэрхүү нийтлэл “The New York Times сонинд мөн гарсан байн.  Харин ОХУ дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусгай төлөөлөгч Мелита Вуйнович мэдэгдэхдээ, тус улсад коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдлын тоог зориуд бууруулсан байдал ажиглагдаагүй гэжээ.


ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабын мэдэгдсэнээр, тус улсад халдварын 252245 тохиолдол бүртгэгдсэн бол 53530 хүн эдгэрч, халдвар авсан өвчтөнүүдийн 0.91 хувь нь нас баржээ. 

Холбоотой мэдээ