Дорноговийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-05-11 17:29:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу энэ сарын 11-нд Дорноговь аймгийн нийт нутгаар салхины хурд ихэсч хүчтэй шороон шуурга шуурч байна.

Аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр нийт нутгаар салхи баруун хойноос секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч байгаа юм.

Тиймээс аймгийн ОБГ-аас  иргэд, малчид, тээврийн замд явж буй жолооч нарыг аюулгүй байдлаа хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.   

Холбоотой мэдээ