Энэтхэгт 12 хэт давруу үзэлтнийг баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-05-05 12:09:49

МОСКВА. /Sputnik/.  Энэтхэгийн Аюулаас хамгаалах албаны ажилтнууд сэжиг бүхий найман  хэт давруу үзэлтнийг Дели хотод, бусад дөрвөн сэжигтэнг Уттар Прадеш хотод баривчилсан тухай тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Эдгээр этгээдийг баривчилсан газраас тэсрэх бөмбөг хийдэг материал болон гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмж зэргийг илрүүлэн хураасан байна.

Сэжигтнүүд аль улсын иргэд бэ гэдэг тухайд одоогоор мэдээлэл алга.

"Жаиш-е-Мухаммад" гэдэг нь 2000-аад оны эхээр байгуулагдсан хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэл бөгөөд Пакистантай маргаантай байгаа Кашмир мужийг нэгтгэх болон Афганистанаас гадаадын цэргүүдийг гаргах зорилготой ажээ. Кашмир нь Энэтхэг, Пакистан, Хятад гэсэн 3 улсын хилийн уулзварын орчимд байрлах бүс нутаг юм.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ