Хүн амын дундах дархлал тогтцын түвшин бага байгааг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-07 13:08:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн судалгаагаар хүн амын дундах дархлал тогтцын түвшин маш бага байна гэж гарчээ.

Энэ талаар ЭМЯ-ны ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.

Тус улсад сөргийн дархлаа буюу ард иргэдийн дунд халдварын эсрэг дархлаа бий болсон эсэхийг тогтоох зорилгоор дөрвөн өөр орон нутгаас эрүүл, ямар нэг шинж тэмдэггүй 26 500 гаруй хүнийг түүврийн аргаар сонгон эсрэг биет илрүүлэх шинжилгээ хийсэн байна. Ингэхэд судалгаа шинжилгээнд хамрагдсан нийт хүнээс ердөө 107 хүнээс “COVID-19” халдварын эсрэг эсрэг биет үүссэн нь тогтоогдсон тул хүн амын дундах дархлал тогтцын түвшин маш бага байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хүн бүр халдварт өртөх эрсдэл өндөр байгааг үүгээр давхар нотолж байна гэж мэдээлжээ. 

Холбоотой мэдээ