Хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхдэд тэргэнцэр бэлэглэлээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-06 21:53:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Булган нэг үе” ТББ-аас Дундговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхдэд эмчилгээний зориулалттай тэргэнцэр бэлэглэлээ.

Тус ТББ-аас “Хүүхдийн тэргэнцэр” төслийг Австралийн ТББ-тай хамтран хэрэгжүүлж байгаа ба сүүлийн гурван жилийн хугацаанд Булган, Сэлэнгэ, Хэнтий, Ховд, Өвөрхангай, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын зарим дүүрэгт 300 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэргэнцэр бэлэглэсэн байна.

Энэхүү тэргэнцэр нь ДЭМБ-ын шаардлагыг хангасан, хүүхдийн бие бялдар, өсөлт, биеийн онцлогт тохируулан хэмжээг өөрчилдөг олон үйлдэлтэй, эмчилгээний зориулалттай юм.

Дундговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцрийн хэрэгцээтэй 40 гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд түүнээс эхний ээлжинд 30 хүүхдийг ийнхүү тэргэнцэртэй болгож байгаа ажээ.

Мөн “Булган нэг үе” ТББ-ын гишүүн, Хавдар судлалын төвийн их эмч Б.Эрдэнэбулган энэ үеэр хавдар судлалын эмчийн хяналтад гэрээр байдаг 13 өвчтөнд үзлэг хийж, хоёр хүнийг Улаанбаатар хотод эмчилгээнд хамруулахаар болсон байна. 

Холбоотой мэдээ