Баяндунд гарсан түймэрт алба хаагчид дөрвөн өдрийн турш ажиллажээ

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2020-04-20 18:04:40

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун суманд гарсан түймрийг энэ сарын 19-ний орой унтраалаа.

Аймгийн Онцгой байдлын газар, хилийн отряд, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Сэргэлэн сумаас томилогдсон бүлэг, Улаанбаатар хотоос Үндэсний аврах бригадын 26 алба хаагч нисдэг тэрэгтэй газар дээр нь дөрвөн өдрийн турш ажиллаж, өчигдөр орой цурманд оруулжээ. Тус сумын нутаг Тогоот орчмоос гарсан түймэрт хоёр иргэнийг сэжиглэн шалгаж байгаа аж. Өндөр хуурайшилтай, ой хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлсээр байна.