Хаяг шошго шаардлагад нийцээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 14:34:04

Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Сүхбаатар сум, Дулаанхаан тосгонд үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны газруудын үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний шошгололтын байдалд аймгийн МХГ-аас тандалт судалгаа хийлээ.

Тус сумдын хүнсний бүтээгдэхүүний шошгололтын байдалд тандалт судалгаа хийх явцад хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгоны зөрчилтэй, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 29 нэр төрлийн 97 ширхэг, 2.2 кг 242.850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ.

Эдгээрийг аймгийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах худалдан борлуулах салбар зөвлөлд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Тухайлбал Улаанбаатар хотын “Траст” ХХК-ийн үйлдвэрлэсэн хиам, “Нью бейкери” цехийн кремт боов, Сүхбаатар сумын “Ногоон гол” ХХК-ийн нарийн боов, “Ундрам” цехийн савласан цөцгий зэрэг бүтээгдэхүүнүүд нь хаяг шошгын зөрчилтэй байжээ.

            Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ