Оны эхний улиралд 17 хүнд хорих ял оногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-10 13:57:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас 2020 оны нэгдүгээр улирлын шүүх, таслах ажлын товч мэдээллийг танилцууллаа. Тус аймгийн шүүх нийт 312 хэрэг хүлээн авснаас 292 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд шүүхээс 17 хүнд хорих ял оногдуулжээ.

Мөн 42 хүнд торгох, 12 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, харин 17 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулсан байна.

Хүлээн авсан эрүүгийн хэрэг 59,6 хувиар буурсан, иргэний хэрэг 63,2 хувиар өссөн бол эрүү, иргэн, захиргааны хэргүүдийн шийдвэрлэлт бүгд урьд оноос өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Холбоотой мэдээ