Баян-Өлгий аймагт мал төллөлт 58 хувьтай байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-09 16:31:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ сарын 9-ний өдрийн байдлаар 520588 хээлтэгч төллөж, мал төллөлт 58,7 хувьтай байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр гарсан нийт төлийн 99,4 хувь нь эсэн мэнд бойжиж байгаа бөгөөд 3177 төл хорогджээ.

Мал төллөлт Алтанцөгц, Толбо суманд хамгийн өндөр буюу 84 хувь, Алтай, Баяннуурт 77 хувь, Бугат, Буянт, Дэлүүн, Өлгий суманд 62-65 хувь, бусад суманд 50-аас доош хувьтай байна.

Тус аймагт 2019 оны эцэст 2 сая 192 мянган толгой мал тоологдсон. Үүнээс одоогоор 2777 толгой мал зүй бусаар хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 30 мянган толгойгоор бага ажээ. 

Холбоотой мэдээ