Иргэдэд шар усны үерээс болгоомжлох зөвлөмж хүргүүлжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-04-07 17:12:34

Увс /МОНЦАМЭ/. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор аймгийн төвд шар усны үер дэлгэх магадлал өндөр байгаа тул Улаангом сумын ЗДТГ-аас аймгийн ОБГ-тай хамтран шар усны үерт автаж болзошгүй 6 багийн 95 айлд зөвлөмж хүргүүлсэн байна.

Өнгөрсөн сарын 23-нд аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж шууран хунгарласан газраа 1 метр 40 см-т хүрсэн юм. Энэ их цас хайлж, шар усны үерт автах магадлал өндөр байгаа тул мэргэжлийн байгууллагуудын зүгээс иргэдэд хандаж анхааруулга өгсөөр байна.

Улаангом сумын хэмжээнд энэ өвөл цас их орсонтой холбоотой хаваржилт хүндэрч, малын хорогдол ихээр гарах эрсдэлтэй байгаа аж. Иймээс тус сумын ЗДТГ-аас малчиддаа 5 тн тэжээл, 1000 боодол өвс хуваарилан хүргүүлжээ.

 

 

 

Холбоотой мэдээ