Хятадад коронавирусний халдварын 55 шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-03-27 10:20:32

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад пүрэв гарагт коронавирусний халдварын 55 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 54 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөө өглөө мэдээллээ.


COVID-19”-ийн дотоодод халдварласан нэг тохиолдол Жэжян мужид бүртгэгджээ. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудын 17 нь Шанхайд, 12 нь Гуандун мужид бүртгэдсэн бол Бээжин, Тяньжиньд тус тус дөрвөн тохиолдол илэрсэн байна. Ингэснээр пүрэв гаргийн оройны байдлаар зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын тоо 595-д хүрчээ.


Мөн эх газрын Хятадад тухайн өдөрт таван хүн нас барж, халдвар авсан байх магадлалтай 49 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд  537 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.


Эх газрын Хятадад пүрэв гаргийн оройны байдлаар 81340 хүн халдвар авснаас 3460 хүн нас барж, 74588 хүн эдгэрсэн бөгөөд биеийн байдал хүнд хүний тоо 201-ээр буурч, 1034 болжээ.


Пүрэв гаргийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 453, Макаод 33, Тайваньд 252 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд хоёр хүн нас баржээ. Мөн Хонконгт 110, Макаод 10, Тайваньд 29 хүн эдгэрсэн байна.


Хятадын Гадаад хэргийн яамнаас пүрэв гарагт мэдээлснээр, гадаадын иргэдийг бямба гаргаас буюу энэ сарын 28-наас эхлэн түр хугацаанд хилээрээ нэвтрүүлэхгүй бөгөөд үүнд дипломат визтэй цөөн хүн хамаарахгүй ажээ. 

Холбоотой мэдээ