Түүхт ойгоо угтаж цагдаагийн ахмадуудаа хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-29 12:11:40

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жил, цагдаагийн байгууллагын ахмадын холбооны 50 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагын удирдлага ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзалт зохион байгууллаа.

Өчигдөр орой Соёлын төв өргөөнд эхэлсэн  уулзалт халуун дулаан, элэгсэг болж, уулзаагүй удсан ахмадууд сэтгэлийнхээ хөөр баярыг хуваалцав. Төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсээс гавьяаны амралтаа эдэлж буй 1300 ахмад ажилтан энэ удаагийн уузалтад оролцлоо гэж ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтан манайд мэдээлэв. Цагдаагийн ерөнхий газрын дарга, зөвлөлийн гишүүд, цагдаагийн алба, газар, хэлтэс, төвийн дарга нар бүгдээрээ оролцож, цагдаагийн байгууллагад байгуулсан гавьяатай, туулсан замтай эрхэм хүмүүстээ хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн ахмадуудын санал сэтгэгдлийг сонсож, илэн далангүй ярилцлага болов.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ