Иранд ном унших цахим тэмцээн зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-25 12:02:42

ТЕХРАН. /IRNA/. Иранд Наурызын баяр болон үндэсний цөмийн технологийн өдрийг тохиолдуулан “Гэртээ олон ном уншъя” сэдэвтэй ном унших цахим тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнийг Ираны Атомын эрчим хүчний байгууллагын Олон нийтийн харилцаа, мэдээллийн газраас зохион байгуулах юм.


Наурызын баяр тохиож буйн зэрэгцээ коронавирусний халдварын улмаас сургуулиуд, сургалтын төвүүдийг хаасан энэ үед ард иргэдэд гэртээ байхыг уриалж, аялж зугаалахаас сэргийлэх үүднээс ном унших цахим тэмцээн зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Атомын эрчим хүчний байгууллагын мэдээлснээр, тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүс Наурызын баярын үеэр уншсан номуудынхаа талаарх товч тэмдэглэлээ тус байгууллагын цахим шуудан руу илгээх шаардлагатай ажээ.


Иранд халдварын тархалтыг хязгаарлахын тулд сургуулиудын сургалтыг зогсоох, соёлын болон шашны цуглаануудыг цуцлах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Мөн олон нийтийн газруудыг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байна. 


Иранд коронавирусээр халдварласан хүний тоо 24811-д хүрснээс 8913 хүн эдгэрч, 1934 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах газрын дарга Киануш Жаханпур мягмар гарагт мэдээлжээ. Түүний мэдээлснээр, сүүлийн 24 цагийн дотор халдвар авсан хүний тоо 1762-оор нэмэгдэж, 122 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ