Түргэн оношлуур 3000 ширхгийг хандивлалаа

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-03-23 18:51:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Петровис групп" "COVID-19"-ийн халдварыг шуурхай илрүүлэх 3000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг ЭМЯ-нд өнөөдөр хандивлалаа. 

Энэхүү оношлуур коронавирусний үүсгэгчийг чанарын аргаар тодорхойлох түргэвчилсэн бичлэгийн хуурцаг (кассет) бүхий,  ISO 13485:2016 сертификатаар баталгаажсан,  АНУ-ын "CTK Biotech" компанийн брэнд бүтээгдэхүүн аж. Манай улсад, ЭМЯ-нд бүртгэгдсэн, бүтээгдэхүүний чанар нь баталгаажсан тус оношлуур вирусний халдварыг 10 минутад илрүүлдэг байна. 

"COVID-19"-ийн тохиолдол манай улсад бүртгэгдээд буй энэ үед ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах эрхэм үйлсийн тэргүүн эгнээнд ажилладаг улсын онцгой комиссын салбаруудад "Петровис групп" өмнө нь 15 сая төгрөгийн үнэ бүхий шатахуун хандивласан бол энэ удаад эрүүл мэндийн салбарт 40 сая төгрөгийн өртөг бүхий 3000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа.


Холбоотой мэдээ