АНУ-ын урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хоёр сурагч тэнцжээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-20 11:32:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн сурагч Б.Билгүүн, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч С.Балжинням нар АНУ-ын ахлах сургуульд нэг жилийн хугацаатай суралцах ”FLEX” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэнийг аймгийн БСУГ-аас мэдээллээ.

Ахлах ангийн сурагчдад зориулсан Ирээдүйн манлайлагчдын ”FLEX”  хөтөлбөр нь Монгол Улсын бүрэн дунд сургуулийн сурагчдад АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч, америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн хүүхдүүд өрсөлдөж, гурван шат бүхий шалгаруулалтад оролцон, тэнцсэнээр Монгол Улсаас жилдээ 24-30 хүүхэд АНУ-д 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой болдог ажээ.

Өнгөрсөн жилийн шалгаруулалтад Дундговь аймгаас “Цэгц билиг” сургуулийн сурагч Г.Баттогтох, Э. Буянхишиг нар тэнцэн АНУ-ын ахлах сургуульд амжилттай суралцаж байгаа юм. 

Холбоотой мэдээ