Австрийн засгийн газар дүрвэгсдийн эсрэг шинэ хууль баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-28 16:26:33

ВЕНА. /Anadolu/. Дүрвэгсдийг баривчлан эх оронд нь буцаах эрхийг цагдаа нарт олгохыг зөвшөөрсөн хуулийг Австрийн Засгийн газар лхагва гарагт баталлаа.

Тус улсын Социал Демократ Нам болон Төвийг сахигч консерватив намын эвслийн нийт 98 гишүүн шинэ хуулийг батлахыг дэмжсэн санал өгсөн бол хууль тогтоогч байгууллагын 67 гишүүн эсрэг санал өгчээ.

Энэ хуулиар дүрвэгсдийн тоо нэмэгдэж, нийгмийн эмх журмыг сахиулахад хүндрэл бэрхшээл үүссэн тохиолдолд Засгийн газарт онцгой байдал зарлах эрх олгох ажээ.

Өмнө нь дүрвэгсдийг түр саатуулах хугацаа  5 хоног байсан бол шинэ хуулиар 14 хоног болгож нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн Австрийн цагдаа нарт түр хугацаанд хилийн хяналт явуулах зөвшөөрлийг  ч мөн олгосон аж.

Австрийн эрх баригчид хуулийн уг заалтыг Итали-Австрийн хил дээр хэрэгжүүлж байгааг Италийн Ерөнхий сайд Маттио Рензи лхагва гарагт шүүмжилсэн байна.

Тэрбээр "дүрвэгсдийг оруулахгүйн тулд хилээ хаах гэсэн санаа нь өөрөө Европын хууль болоод үнэт зүйлсийн эсрэг чиглэсэн зүйл юм" гэжээ.

Австрийн Дотоод хэргийн сайдаар саяхан томилогдсон Волфганг Соботка хил дагуух дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд илүү хүчтэй арга хэмжээ авахыг Италийн талд уриалсан байна.  

Х.Сарнай

 

 

 

 

Холбоотой мэдээ