“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 24-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-18 10:53:10
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ирэх дөрөвдүгээр сарын 24-нд товлогдлоо.


Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь компанийн салбар байранд болох уг хурлаар ногдол ашиг тараах хугацаа болон  компанитай холбоотой бусад асуудлыг хэлэлцэх юм.


“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан ААН-үүдийн хувьцаа нь хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй. Иймд энэ удаагийн хуралд зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид оролцох аж.

Холбоотой мэдээ