Их аварга Хакүхо М.Даваажаргал Оношод унаж 9 даваа, 1 унаатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-17 18:45:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Осака хотноо сумогийн ордонд үзэгчгүй 10 дахь өдрөө үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн Хару башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Ононшод /Магаэшира-5/ ошидаши мэхээр унаж 1 унаа, 9 даваатай байна.


Их аварга Хакүхо, Аойяма /13/-гийн хамт 9 даваатай энэ башёг тэргүүлж байгаа юм.  Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Рюүдэнг /М-5/ ёрикири мэхээр унагаж 8 даваа, 2 унаатай болов. Хару башёгийн ганц Озэки цолтон Такакейшо, хатакикоми мэхээр Сэкиваке Шодайд ойчиж 5 унаатай болж, тэдний унаа, даваа 5 болов.


Энэ өдөр Сэкиваке Асанояма, хамгийн бага жин, чацтай Энхог /М-4/ ошидаши мэхээр давж 8 даваатай болсон бол энхо 7 унаатай байна. Харин М-3 Митакэүми, Комүсүби Эндог ошидаши мэхээр давж 8 дахь даваагаа авсан бол Эндогийн унаа, даваа 5 болов.


Монгол сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Азүмарюү /М-16/ С.Тодбилэг нар өрсөлдөгчдөө давсан бол Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Чиёотайрюүд хатакикоми мэхээр өвдөг шороодлоо.

 

Холбоотой мэдээ