Испанийн хаан эцгийнхээ хөрөнгөөс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-16 11:18:33

МАДРИД. /TASS/. Испанийн хаан VI Филипп түүний эцэг нэгдүгээр Хуан Карлос нь Саудын Арабаас мөнгө авсан байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарсны дараа эцгийнхээ хөрөнгийг өвлөж авахаас татгалзжээ.


Хааны ордноос ням гарагт нийтэлсэн хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар, VI Филипп “мөн эцгийнхээ хууль бусаар олж авсан байж болзошгүй үнэт цаас, хөрөнгө оруулалт эсвэл санхүүгийн байгууллагаас” татгалзсан байна. Үүнээс гадна, VI Филиппийн шийдвэрийн дагуу Испанийн төрийн тэргүүн асанд ордны төсвөөс мөнгө олгохоо больжээ.


“El Pais” сонинд мэдээлж байгаагаар, Саудын Арабаас 100 сая еврог Панамын сангийн нэр дээр Швейцарын банканд нээсэн Хуан Карлосын дансанд шилжүүлсэн гэх хэргийг мөрдөн шалгаж эхэлсний дараа дээрх шийдвэрийг гаргажээ.  VI Филипп мөн эцгийнхээ байгуулсан сангийн ашиг хүртэгч байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ