Төлбөр тооцоог интернэт болон мобайл банкаар хийхийг санал болголоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-03-11 17:17:14
Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон хүн нэг дор цугларах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Эрчим хүч, Баянхонгор-Чандмань, халаалтын уурын зуух зэрэг байгууллага айл өрхүүдийг төлбөр тооцоогоо мобайл банк, интернэт банк, гар утасны аппликейшн ашиглан төлөхийг санал болгож байна.
Шаардлагатай тохиолдолд дуудлага хүлээн авах утсанд хандах боломжтойг ч дуулгалаа.
Зарим төрийн байгууллагууд мэдээлэл үйлчилгээг утсаар авах боломжийг бүрдүүлж, холбогдох мэргэжилтнүүдийн утасны дугаарыг хүргүүлэв.
Холбоотой мэдээ