Түрээсээ тавин хувиар хөнгөлжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-11 16:53:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сүхбаатар хөгжил” үйлдвэрлэл технологийн паркийн зүгээс түрээслэгчидийнхээ гуравдугаар сарын түрээсийн төлбөрийг 50 хувиар хөнгөлжээ. 

Онцгой нөхцөл байдал үүссэн цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бизнес эрхлэгчдийн хүндрэлийг хамтдаа даван туулахын тулд байгууллагын нөөцөд тулгуурлан энэхүү шийдвэрийг гаргасан. Түрээслэгчид маань ч их талархан хүлээн авч байна. Тиймээс бусад томоохон худалдааны төвүүд болон түрээсийн үйлчилгээ эрхлэгчдийг энэхүү санаачилгыг дэмжиж, үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна хэмээн  “Сүхбаатар хөгжил” үйлдвэрлэл технологийн паркийн захиарл О.Батсайхан хэллээ.

Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2020 оны А/198 дугаар захирамжаар орон нутгийн чиглэлийн бүх хөдөлгөөнийг дахин хязгаарласантай холбоотойгоор үйлдвэрлэл үйлчилгээ, бизнес эрхлэгчдэд хүндрэл учирч үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийн орлого эрс буурч, банкны зээлийн хүү болон түрээсийн төлбөрөө төлөхөд хүндрэлтэй болоод байгаа аж. 

Холбоотой мэдээ