«Бяцхан цагдаа-2016» тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 09:22:17

Баян-Өлгий аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар, Дэлхий зөн ОУБ, жолооны авто сургуулиудтай хамтран аймгийн төвийн Хүүхдийн цэцэрлэгүүдийн ахлах бүлгийн хүүхэд, багачуудын дунд «Бяцхан цагдаа-2016» тэмцээн зохион явууллаа.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, шинэчлэн найруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах зорилготой байсан.

 

Уг тэмцээнд аймгийн төвийн хүүхдийн цэцэрлэгүүдийн ахлах бүлгийн хүүхэд, багачууд амжилттай оролцож, нэгдүгээр байрыг Өлгий сумын 11 дүгээр цэцэрлэгийн хүүхэд багачууд,  хоёрдугаар байрыг 10 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд, гуравдугаар байрыг  5 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд, тусгай байрыг  нэгдүгээр цэцэрлэгийн хүүхэд багачууд эзэллээ.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ