Сар шинийн баярыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг уриаллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-02-18 20:02:04

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албан хаагчид болон ард иргэдэд хандаж сар шинийн баяраа цомхон, ам бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг уриаллаа.

“Увс аймгийн төрийн албан хаагчид болон ард иргэд та бүхэн маань коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалт тогтмол зүүж, гарын ариун цэврээ сайтар сахих хэрэгтэй.

Амьдарч буй орчны эрүүл ахуйдаа анхаарч, халдваргүйжүүлэх, шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, сар шинийн баяраа тэмдэглэхгүй байхыг уриалж байна. Бүгдээрээ өвчин зовлонгүй, эрүүл энх байж шинэ сараа угтан авцгаая” хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн  дарга С.Батжаргал хэллээ.

Холбоотой мэдээ