“Toyota” Мексикт хоёр дахь үйлдвэрээ нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-02-07 14:03:16

МЕХИКО. /Reuters/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани Мексикт байгуулсан хоёр дахь үйлдвэрээ пүрэв гарагт нээжээ. Toyota” компани Гуанахуато мужийн Апасео-эль-Гранде хот дахь шинэ үйлдвэртээ 700 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.


“Манай компани ойрын хэдэн жилийн хугацаанд уг үйлдвэрт дахин 247 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд “Corolla” суудлын автомашиныг үйлдвэрлэнэ” гэж “Toyota” компанийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Хойд Америкийн зах зээлд гарч буй өөрчлөлтүүдийг харгалзан үзсэний дүнд Мексик дэх үйлдвэрт “Tacoma” пик-ап машиныг мөн үйлдвэрлэх ажээ. “Toyota” компани Мексикт үйлдвэрлэсэн автомашинуудынхаа дийлэнхийг АНУ, Канад руу экспортолдог бөгөөд тус хоёр улсын аль аль нь Мексиктэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан юм. 

Холбоотой мэдээ