Тувагийн Засгийн газраас эм, эмнэлгийн хэрэгсэл илгээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-07 10:37:47

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батсайхан ОХУ-ын Тува улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-Оолд хүсэлт хүргүүлсэн байна.

Тодруулбал, Увс аймгийн ЗДТГ болон ОХУ-ын Тува улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд шинэ коронавирусний халдвараас болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаа эрүүл мэндийн хэрэгслийг ОХУ-аас захиалан авах хүсэлтийг хүргүүлжээ. Энэ дагуу Тувагийн Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 20 мянган ширхэг нэг удаагийн амны хаалт, ариутгалын болон бусад эрүүл мэндийн хэрэгслүүдийг ирүүлснийг аймгийн Онцгой комисс хүлээн авч, шаардлагатай газруудад хуваарилан өглөө.

Увс аймгийн ард иргэдэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслүүдийг илгээсэн Тува улсын Засгийн газрын хамт олонд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батсайхан талархснаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ