Баар, цэнгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-28 20:53:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй РС тоглоомын газар, өдөр өнжүүлэхийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэв.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр ханган орон нутгийн хэмжээнд шийдэх боломжгүй тоног төхөөрөмжийн хүсэлтийг холбогдох яаманд хүргүүлэхээр болов. Хуралдаанаар олон нийтийн үйл ажиллага явуулж буй спорт заал, нийтийн цэнгээнт бүжгийн клубийн үйл ажиллагааг зогсоож, Ханх дахь Хилийн экспорт, импорт хорио цээрийн хяналтын хэлтсийн тусгаарлах өрөөний хүчин чадлыг сайжруулах, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газруудыг шөнийн 22 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. 

Холбоотой мэдээ