ДЭМБ-ын тэргүүн Хятадад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-01-27 15:31:09

ЖЕНЕВ. /Xinhua/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус шинэ төрлийн коронавирусний тархалтын нөхцөл байдалтай биечлэн танилцахаар Хятадад айлчлахаар болжээ. Энэ талаар Т.Гебрейесус өнгөрсөн ням гарагт “Twitter” хуудсандаа нийтэлжээ.


ДЭМБ-ын тэргүүн Хятадын Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзаж, түүний баг Хятадын мэргэжилтнүүдийн хөгжүүлэлттэй танилцах ажээ. ДЭМБ энэ хүнд цаг үед Хятад улсын ард иргэдэд дэмжлэг үзүүлэхийн тулд 24/7 ажиллаж, коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн орнуудтай нягт холбоо тогтоож байгаагийн зэрэгцээ одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл, зөвлөмжийг дэлхийн бүх улс оронд хүргэж байна гэж Т.Гебрейесус мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ