Хоногт 40 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-01-27 12:53:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амны хаалт үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч "Мөнхийн тун" үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж хоногт 40000 ширхгийг үйлдвэрлэж байна гэж ЭМЯ мэдээлэв.

Уг амны хаалтыг эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудаар түгээж байгаа юм. Мөн хэд хэдэн компани импортлон эмийн сангуудаар түгээж байгаа аж.

Амны хаалтыг 50 ус, Еврофарм компанийн эмийн санд худалдаж байна.

Холбоотой мэдээ