Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтуудыг хаалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-01-25 13:45:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтуудыг өнөөдөр /2020.01.25/-өөс хаалаа.


БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 27-ны өдөр хүртэл гурав хоног амрах юм. Мөн БНХАУ-д коронавирусний халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор Монгол Улсын талаас хилийн боомтуудаа урт хугацаагаар хаах санал гаргасан байна. Хилийн боомтуудаа хаах асуудал хэлэлцэгдсэн тохиолдолд Засгийн газар хуралдаж шийдвэрлэх юм байна.

Холбоотой мэдээ