Мөрөн суманд 11 ухаалаг худаг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-23 17:24:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 11 ухаалаг худаг ажиллаж байна.  

"Хөвсгөл Ус суваг" компаниас санаачлан өөрийн хөрөнгөөр 2 худгийг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9 худгийг ухаалаг болгожээ. Худгийг автомат горимтой ухаалаг болгосноор иргэд цагийн хязгаарлалтгүй хүссэн үедээ ус авах боломж бүрдэн цаашлаад төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч хэмнэлт гарах давуу талтай гэнэ.

Мөн иргэд бэлэн мөнгө гар дамжуулах шаардлагагүй тусгай картаа цэнэглэн усаа авах боловсон хэрэглээг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой аж. Усны картыг үйлчилгээний төвүүдэд 5500 төгрөгөөр худалдаалж байна. Тус карт нь 3000 тн ус авах эрхтэй, 2500 төгрөг нь картын үнэ гэдгийг "Хөвсгөл Ус суваг" ХХК-ийн инженер Д.Дорждагва хэлж байлаа.

Холбоотой мэдээ