Д.Трампын импичментийн талаарх санал асуулгын дүнг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /CNN/. "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулах хэрэгтэй" гэж “CNN” сувгаас иргэдийн явуулсан санал асуулгад оролцогчдын дийлэнх буюу 51 хувь нь үзжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр утсаар явуулсан түүвэр санал асуулгад насанд хүрсэн 1156 иргэн оролцсон бөгөөд тэдний 45 хувь нь Сенатын танхим Д.Трампын холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгох хэрэгтэй хэмээн хариулсан байна. Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг /импичмент/ Конгрессын Сенатын танхимд мягмар гарагт хэлэлцэж эхэлсэн юм.
Өнгөрсөн 12 дугаар сард Ардчилсан намын гишүүд олонхын суудал эзэлж буй Төлөөлөгчдийн танхим Д.Трампыг бүрэн эрхээ урвуулан ашигласан, Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэсэн үндэслэлээр буруутгажээ.