Сант сумын дотуур байрыг засварлах гэрээнд гарын үсэг зурлаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-01-23 12:08:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг засварлахаар ийнхүү үзэглэж байгаа юм.

40 жилийн өмнө баригдсан тус барилга нь дорвитой засвар хийгээгүйгээс дусаал гоождог, дулаан алддаг, эвдрэл элэгдэл ихтэй бөгөөд хүүхдүүд ая тухтай амьдрах нөхцөл хэдийнэ алдагдсан байна.

"Өвсний үндэс" "буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь анх 1990 онд Монголд хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 550 төслийг хэрэгжүүлээд байгаа аж. Төслийн 80 орчим хувь нь боловсролын салбарыг дэмжихэд зориулагджээ.

Холбоотой мэдээ