Цэцэрлэгийн барилгын ажлыг зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-21 22:24:28

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын 3-р багт барьж байгаа 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Хөвсгөл геологи” ХХК аймгийн МХГ-ын улсын байцаагчийн өгсөн албан шаардлагыг биелүүлээгүй тул цэцэрлэгийн барилгын ажлыг нь албадан зогсоолоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оны 8-р сараас эхлэн уг цэцэрлэгийн барилгыг барьж эхлэн 2019 оны 10-р сарын 30-нд ашиглалтад өгөхөөр гэрээ хийсэн ч өнөөдрийн байдлаар барилгын ажил дуусаагүй, дөнгөж хаалга, цонх, гадна өнгөлгөөгөө хийж байгаа аж. Энэ хугацаанд МХГ-ын шалгалтаар олон зөрчил илэрчээ. 2019 оны 10-р сарын 3-ны өдөр “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ган-Очирт аймгийн МХГ-ын улсын байцаагч албан шаардлагаар ажил түр зогсоох акт өгсөн ч хэрэгжүүлэлгүй хууль зөрчин ажлаа үргэлжлүүлжээ.

Иймээс Улсын байцаагчийн актыг аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр баталгаажуулан 2019 оны 12 дугаар сарын 26-ны  өдөр Шүүхийн гүйцэтгэх хуудас гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барилгын ажлыг нь албадан зогсоосон байна.

 

 

 

Холбоотой мэдээ