Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-16 15:27:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд энэ нэгдүгээр сарын 25, 26, 27-нд амарна. 

Тодруулбал, БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарч, Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ийнхүү БНХАУ-ын сар шинийн баяраар амарна.



Холбоотой мэдээ