"Хуавэй" гар утасны эко системийн хөгжилд 20 сая паундын хөрөнгө оруулна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-01-16 15:15:44

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын "Хуавэй" компани Англи, Ирландын программ хөгжүүлэгчидтэй хамтран “Хуавэй үүрэн телефоны үйлчилгээ” эко системийг хөгжүүлэх 20 сая паундын үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө Англи улсад зарлалаа.

Лондон хотод зохион байгуулж буй Хуавэй компани, Англи, Ирландын программ хөгжүүлэгчдийн их хурлын үеэр уг шийдвэрээ танилцуулсан байна.

Их хурлын хүрээнд, Английн аж ахуйн нэгжийн зүгээс “Хуавэй үүрэн телефоны үйлчилгээ”-ний олгож буй боломжуудыг танилцуулсан байна. Тухайлбал, хэрэглэгч нь "Хуавэй"-н хамгийн сүүлийн үеийн техник программ, хиймэл оюун ухааны тэргүүлэх технологи зэргийг шууд ашиглах боломжтой юм.     

Өнгөрсөн оны 5-р сард АНУ-ын Худалдааны яам "Хуавэй" компанийг Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж байна гэсэн үндэслэлээр жагсаалтад оруулсны дараа АНУ-ын Google компани "Хуавэй"-д GMS үйлчилгээ үзүүлэхээ зогсоосон юм. Үүний дараа "Хуавэй" компани өөрийн “Хуавэй үүрэн телефоны үйлчилгээ” буюу “Huawei Mobile Services” үйлчилгээний хөгжүүлэлтийг идэвхжүүлээд байна.

 

Холбоотой мэдээ