Аргентины инфляци 50 хувь давжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-16 12:37:34

 БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Өнгөрсөн онд Аргентины үнийн өсөлт 53.8 хувьд хүрсэн тухай тус улсын Үндэсний статистик, тоо бүртгэлийн хүрээлэнгийн мэдээлэлд дурджээ.


Өнгөрсөн 12 дугаар сард инфляци 3.5 хувьд хүрчээ. Үнийн өсөлт 9 дүгээр сард хамгийн өндөр түвшин буюу 5.9 хувьд хүрсэн байна. Инфляцийн түвшин ийнхүү өссөн нь нам дотроо явагддаг урьдчилсан сонгуульд зүүний төвч үзэлт эвслийн сөрөг хүчний нэр дэвшигч Альберто Фернандес ялсны дараа үндэсний валютын ханш унасантай холбоотой аж. Жилийн хугацаанд Аргентинд эм тариа, харилцаа холбооны үйлчилгээ, ахуйн техникийн үнэ өртөг илүү өссөн байна.


Todo Noticias” телевизийн мэдээлснээр, Аргентинд 2019 оны эцэст хүрсэн инфляцийн түвшин нь 1991 оноос хойшхи үнийн өсөлтийн хамгийн өндөр түвшин аж. Тухайн үед үнийн өсөлт 81 хувьд хүрч байжээ.  

Холбоотой мэдээ