Порошенкогийн эсрэг хэрэг нээхийг үүрэг болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /TASS/.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Украины Ерөнхийлөгч
асан Петр Порошенко, АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден нарын нэрийг дурдаж,
засгийн эрхийг авах, авлига авсан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгахыг
Украины авлигын эсрэг дээд шүүх Үндэсний авлигын эсрэг товчоонд үүрэг болгожээ.
"АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны төлөөлөгчид
Порошенкотой үгсэн тохиролцож, Украинд засгийн эрхийг авах, улсын төсөв, олон
улсын санхүүгийн тусламжийн хөрөнгийг хулгайлсан гэх хэргийг шалгахыг Украины авлигын
эсрэг дээд шүүх үүрэг болгосон" хэмээн Дээд Радагийн “Амьдралын төлөөх сөрөг хүчний
платформ” намын депутат Ренат Кузьмин мэдэгджээ.
Үндэсний авлигын эсрэг товчоо Украинд
2014 онд хэн, ямар зорилгоор засгийн эрхийг авсан болон хэн яаж хулгай хийн, 100 тэрбум ам.долларыг офшорт босгосныг
олж илрүүлэх шаардлагатай аж.