"Найргийн хишиг" яруу найргийн наадам боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-01-14 16:28:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн "Хан Тайшир " утга зохиолын нэгдэл, "Алтайн хөх салхи " уран бүтээлчдийн нэгдэл,Тайшир сумын ИТХ болон ЗДТГ- аас хамтран "Найргийн хишиг" яруу найргийн наадмыг нэгдүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. 

Уг наадам тус аймгийн Тайшир суманд болсон бөгөөд наадмын тэргүүн байрыг Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадмын хошой дэд байрын шагналт яруу найрагч Т.Мөнх-Амар, дэд байрыг МЗЭ-ийн гишүүн Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт," Алтайн хөх салхи " уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүн, яруу найрагч Б.Эрдэнэ-Очир, гутгаар байрыг Тайшир сумын бүрэн дунд сургуулийн сурагч н.Сүхбат нар тус тус  эзэллээ.

Мөн үеэр "Найргийн хишигтэн яруу найрагч" шагналаар МЗЭ-ийн гишүүн М.Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадмын гурван удаагийн тэргүүн байрын шагналт яруу найрагч Н.Бямбасүрэн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт М.Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Х.Чимэдрэгзэн, МУСТА яруу найрагч Д.Элбэгзаяа,"Олны таашаал хүртсэн яруу найрагч"-аар З.Гүнсэнгийн нэрэмжит яруу найргийн наадмын 2 удаагийн дэд байр,Т.Очирхүүгийн нэрэмжит яруу найргийн наадмын тусгай байрын шагналт яруу найрагч Л.Баасандорж,"Өсөх ирээдүйтэй яруу найрагч"-аар Тайшир сумын Бүрэн дунд сургуулийн сурагч н.Халиунаа нар шалгарлаа.

Яруу найргийн наадамд оролцогчид эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын зууны шилдэг роман "Тунгалаг тамир"-ын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Завхан голын хөвөөнөө "Зохиолчдын төгөл"-өөр зочлон саатаж шүлэг яруу найргаа уншин онгод хийморио хөглөсөн юм.

Холбоотой мэдээ