УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 11.50 цагт 50.7 хувийн ирцтэй эхэллээ.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Мөн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөжээ.
Чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.