Д.Трамп Ираны пуужингийн цохилтын талаар тайлбар хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-08 11:27:24

ВАШИНГТОН. /RT/. Ирак дахь Америкийн цэргийн баазуудад өгсөн Ираны пуужингийн цохилтын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тайлбар хийлээ.


“Бүх зүйл хэвийн” гэж Д.Трамп “Twitter” хуудсандаа бичжээ.


Түүний хэлснээр, одоогоор амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн талаарх мэдээллийг тодруулж, учирсан хохирлыг тооцож байна. Д.Трамп нэгдүгээр сарын 8-ны лхагва гарагийн өглөө мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаагаа нэмж хэлжээ.


Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпус өмнө нь Иракийн баруун болон хойд нутаг дахь Америкийн баазуудад цохилт өгсөн юм. Цэргийн баазуудад нь цохилт өгснийг Пентагон нотолсон байна.


Холбоотой мэдээ