Даян нуурт живсэн 10 тонн жинтэй ачааны машиныг татан гаргажээ
ФОТО МЭДЭЭБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн нутагт
орших Даян нуур /аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км, сумын төвөөс баруун урд
зүгт 148 км/-т живсэн ачааны машиныг татан гаргахаар аймгийн Онцгой байдлын
алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамт энэ сарын 3-ны өдрөөс ажиллаж байгаа
талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл аврагчид цаг агаарын хүнд нөхцөлд өдөрт дөрвөн удаа шумбалт хийж
ажилласны үр дүнд өчигдөр буюу энэ сарын 7-ны өдрийн 12:00 цагийн үед 10 тонн жинтэй "Стивер" маркийн ачааны машиныг
нуурын ёроолоос татан гаргасан байна.