Цэргийн баазын ойролцоох худгаас хортой бодис илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-06 13:48:43

ТОКИО. /The Asahi Shimbun/. Японд байрладаг АНУ-ын Агаарын цэргийн хүчний Йокота баазын ойролцоох худгаас хортой бодис илэрчээ.


Өнгөрсөн оны 1 дүгээр сард мөн ийм хортой бодисны өндөр агууламж илэрч байсан бөгөөд хотын эрх баригчид Японы Батлан хамгаалахын яамаар дамжуулан энэ хэрэг явдлын талаар Америкийн талаас тодруулахыг хүсэж байжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын цэргийн командлалаас энэ асуудалтай холбоотой ямар нэгэн хариулт ирээгүй байна.


Худгийн усанд агуулагдах хортой бодисын агууламж тогтоосон хэмжээнээс 19 дахин их байжээ. Энэхүү худгийн усыг ундны зориулалтаар хэрэглэдэггүй бөгөөд Йокота баазын ойролцоох хөрсний усны нөхцөл байдалд ажиглалт хийх цэг болдог байна. 

Холбоотой мэдээ