Индонезод үерийн гамшиг нүүрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-01-02 13:22:07

ЖАКАРТА. /Xinhua/. Шинэ оны өмнөх өдөр Индонезын нийслэл Жакарта хот болон хотын ойролцоох бүс нутгуудад сүүлийн 24 орчим жилийн турш бүртгэгдээгүй хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, 16 хүн амиа алджээ. 


Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны тэргүүн Дони Монардо байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг уриалсан байна. Мөн Жакарта хотын захирагч Ани Басведан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцохыг засаг захиргааны албан хаагчдадаа үүрэг болгожээ.


Үерийн гамшгийн улмаас нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээ тасалдсан байна. Биеийн дулаан алдагдсан, живсэн, цахилгаанд цахиулсны улмаас 8-82 насны 16 хүн амиа алджээ. 2013 оноос хойш Жакартад үерийн улмаас хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол энэ болсон бөгөөд 2013 онд 47, 2007 онд 50 хүн амиа алдсан байна. 

Холбоотой мэдээ