Японы хойд нутгийг хүчтэй шуурга дайран өнгөрч болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-12-31 11:06:46

ТОКИО. /AP/. Японы хойд нутгийг мягмар гарагаас буюу шинэ жилийн өмнөх өдрөөс хоёр хоногийн турш хүчтэй шуурга дайран өнгөрч болзошгүй гэж тус улсын Цаг уурын газрын мэргэжилтнүүд анхааруулжээ.


Цаг уурын газрын мэдээлснээр, зарим газарт цахилгаан цахиж, хүчтэй салхи дэгдэж, мөндөр орж болзошгүй аж. Түүнчлэн Японы хойд нутгаар хүйтэрч, Цельсийн хасах 15 хэм хүрч магадгүй байна.


Мөн салхины хурд Хоккайдод 126 километр/цаг, Тохокүд 108 километр/цаг хүртэл ширүүсэж болзошгүй. Мягмар гарагт Хоккайдод хүчтэй салхи дэгдэх төлөвтэй байгаа бөгөөд цасан шуурга, хунгарын улмаас нийтийн тээврийн үйлчилгээ тасалдаж магадгүй болохыг мөн сэрэмжлүүлжээ. 

Холбоотой мэдээ