Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-12-31 10:44:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн зарим Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардууллаа.

Үүнд судас тодруулагч, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, дуслын автомат шахуурга, тариурын автомат шахуурга, УВЧ /физик эмчилгээний/, ИСКРА /физик эмчилгээний/, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, нярай шарлагын аппарат, ургийн хяналтын монитор зэрэг төрлийн 200 орчим сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээн авснаар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.


Холбоотой мэдээ