Мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-26 18:45:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал тооллогын урьдчилсан дүнг ҮСХ танилцуулах гэж байна.

Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогыг энэ сарын 7-17-нд улс орон даяар явуулсан юм. 

Мал тооллогын 2018 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 66.5 саяд хүрч, өмнөх оныхоос 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн.

Сүргийн бүтцэд ямааны тоо толгой 1990 онд 19.8 хувийг эзэлж байсан бол, өдгөө 40.8 хувийг эзэлж байна.

2018 оны мал тооллогын дүнгээр, нийт 290 мянган малчны 68.4 хувь нь эрүүл мэндийн даатгалд, 26.2 хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж байв.



Холбоотой мэдээ